Хоол, кемп, хүлээн авалтыг найдвартай хариуцна.
Дэвжих түмэн ундарга ХХК нь уул уурхайн кемпээс 21,000 хүнтэй арга хэмжээ хүртэл катеринг, кемп менежментийн үйлчилгээг ISO 9001:2015 чанарын тогтолцооны дагуу үзүүлдэг.
- 30+
- ажилтан, тогооч болон ХАБЭА мэргэжилтэн
- 21,000
- хүнд нэг төслөөр үйлчилсэн, 2023 он
- 100–21,000
- оролцогчтой арга хэмжээнд үйлчилсэн
- ISO 9001
- чанарын менежментийн гэрчилгээ (2015)
Бидний үйлчилгээ
Нэгийг нь ч, хэд хэдийг нь хослуулж ч авч болно. Аль ч тохиолдолд та нэг компанитай харьцана.
Кемп менежмент
Уул уурхай болон алслагдсан бүсийн кемпийн хоол хүнс, угаалга, цэвэрлэгээ, амьдрах орчны иж бүрэн менежмент. 24/7 хоол түгээлт, хүнсний нөөцийн хангамж.
Арга хэмжээ, хүлээн авалтын катеринг
Хурим, баяр ёслол, байгууллагын арга хэмжээ, VIP хүлээн авалт. Buffet, plated, cocktail хэлбэр, төсөвт тохируулсан багц.
Ресторан, ажилчдын хоол
Өдөр тутмын болон захиалгат хоол, монгол болон итали хоол, байгууллагын ажилчдын тогтмол хоол. Меню долоо хоног бүр шинэчлэгддэг.
Мах, хагас боловсруулсан хүнс
Дотоодын түүхий эдээр боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсний үйлдвэрлэл, түгээлт.
Мөн хоол үйлдвэрлэлийн систем, төсөвлөлт, ажилтны сургалтын зөвлөгөө өгч, логистик ба хангамжийн менежментийг хариуцна.
Ховд аймгийн кемп
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг, Хөшөөтийн орд орчмын хотхонд Моннис Майнинг ХХК-ийн ажиллагсдын хоол, угаалга, цэвэрлэгээг хариуцаж, хотхоны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хуулийн дагуу хангаж ажилласан.
- 150+
- ажилтанд үйлчилнэ
- 20+
- нэр төрлийн хоол
- 6,200 м²
- цэвэрлэх талбай


Гүйцэтгэсэн томоохон ажил
2022–2025 оны сонгосон төслүүд.
| Он | Төсөл | Хүний тоо |
|---|---|---|
| 2022 | Ховд аймагт хүлээн авалт | 2,000 |
| 2023 | 21 аймаг дамнасан катеринг | 21,000 |
| 2024 | Та Чи 40 жилийн ойн хүлээн авалт | 1,000 |
| 2025 | APU 100 жилийн ойн VIP хүлээн авалт | 550 |
| 2025 | Оюу толгой, VIP удирдлагын катеринг | 50 |
Мөн Bavaria Motors, MINI Cooper, Nissan (Моннис Моторс)-ийн нээлт, арга хэмжээ, Mining Pro, олон улсын болон үндэсний жудо, жицицугийн тэмцээн. Аэро Монголиа ХХК-д дотоод, олон улсын нислэгийн зорчигчийн хоол, 100 гаруй ажилтны хоолыг тогтмол нийлүүлдэг.
Өдөр тутмын хоол
Кемп болон ажилчдын катерингийн багц хоол. Хүнсний технологич ажлын өдөрт хэрэгтэй илчлэг, амин дэмийг тооцож цэс гаргадаг.
Чанарын баталгаа
Бид ISO 9001:2015 гэрчилгээтэй, нийтийн хоолны хоёр үндэсний стандартыг мөрддөг. Өдөр бүр температур, түүхий эдийн бүртгэл, цэвэрлэгээний хуваарь зэрэг 18 төрлийн хяналтын бүртгэл хөтөлж, хоол үйлдвэрлэлийн 35 төрлийн эрсдэлд дүн шинжилгээ хийсэн. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг сар бүр үнэлдэг.
- ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо
- MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага
- MNS 6875:2020 Агаарын тээврээр зорчигчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага
Хариуцлага
Эрүүл мэнд, аюулгүй байдал
Гал тогоо, кемп бүрт аюулгүй ажиллагаа нэн тэргүүнд. Бүх ажилтан өдөр бүр сургалт, зааварчилгаа авдаг.
Байгаль орчин
Эрчим хүч, нөөцийг хэмнэж, хаягдлыг багасгаж, ногоон, аюулгүй орчныг бүрдүүлж ажилладаг.
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан шаардлагыг хангасан хүүхэд хамгааллын бодлоготой.
Танд юу хэрэгтэй вэ
Ажлын байр, баг, арга хэмжээнийхээ талаар бидэнд хэлээрэй. Бид хэрхэн туслах боломжтойг хариулна.
- Имэйл
- Удахгүй нэмнэ
- Утас
- Удахгүй нэмнэ
- Хаяг
- Удахгүй нэмнэ